Сүүлийн үед Швейцарь улсад шуугиан тарьсан дуулиан. Нэгдүгээр сарын 30 ны өдөр Матиас (эцэг) ихэр охидоо аваад машинаар Франц улсыг чиглэн гарснаас хойш охидын тухай чимээ тасарсан бөгөөд өөрөө 2 сарын 3ны өдөр Итали улсын өмнө зүгт орших жижигхэн хотод ирж буй галт тэрэгний доогуур орж амиа егүүтгэжээ. Одоо ихрүүдийг хайх үйл ажиллагаа Швейцарь, Франц, Италийн нутаг дэвсгэр дээр эрчимтэй өрнөж байгаа хэдий ч тун бүтэл муутай байна. Орон нутгуудын хэвлэл мэдээллийн бүх салбарт энэ тухай бичиж байгаа боловч Матиас энэ ажиллагаанд эртнээс нааш маш сайн бэлдэж төлөвлөсөн нь тодорхой болоод байгааг судлаачид хүлээн зөвшөөрч байна. Учир нь радио телевизороор шууд нэвтрүүлэг явуулж редакцын дугаарт холбогдож мэдээлэл хүлээж авах боломж өгч байгаа ч төдийлөн үр дүн гарахгүй байна.

Алга болсон ихэр Алессия ба Левия хоёр.
2010 оны 9 дүгээр сард эхнэр нь гэрлэлтээ салгах санал гаргасан ба Матиас эсрэг байр суурьтай байсан хэдий ч эхнэрийгээ ятгаж дийлээгүй гэж сонинд тэмдэглэжээ. Сэтгэл санааны гэнэтийн энэ цохилтыг дийлж гарсангүй энэ залуу, салалт дэндүү хүнд байсан учраас амиа хоролсон нь ойлгомжтой. Италиас эхнэртэй бичсэн нэг захиандаа * дахиж охидоо хэзээ ч харахгүй, тэд одоо амгалан нойрсож байгаа* гэж бичжээ. Мөн аялалд явахаас өмнө сайтууд руу нэвтэрч буу, зэвсэг, нойрсуулах эм, хор , амиа хорлох арга барилуудыг сонирхож байсныг шинжээчид өөрийнх нь компьютерээс олж тогтоосон ажээ. Ийм нэг сонин хэрэг мандчихаад өдөр болгон л шуугиж байна. Аав нарууд бас элдэв хөдөлгөөн өрнүүлж ер нь гэр бүл салахаар заавал ээж нарт хүүхдүүд үлдээдэг шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж эхэлж байна. За тэгээд үүнтэй холбогдуулж юу хэлэх гэсэн юм болоо, би. Мартах шахлаа. Гэр бүл гэдэг чинь хамгийн үнэтэй зүйл шүү. Аль болох үүнийгээ бутраахгүй шиг асуудлаа шийдээрэй. Амьдрал дандаа сайхан инээд ханиадаар дүүрэн явна гэж юу байхав. Асуудал эхлэхээсээ өмнө эргэцүүлж бодож байвал алдаа бага гарна шүү гэж л хэлэх гэсийм.
Энэ хөөрхөн ихрүүд амьд л байгаасай билээ, бурхан минь.


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: